Цахим спортын Counter Strike-2 тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground-3 тэмцээн энэ сарын 8-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Сүжоу хотод зохион байгуулагдана.
Нийт нэг сая ам.долларын шагналтын сантай тус тэмцээнд 16 хоёр хэсэгт хуваагдана өрсөлдөнө. Хэсэг тус бүрээс гурван баг Playoffs шатанд шалгарах юм. Түрүүлсэн баг 300,000 ам.долларын шагнал авна.
Манай улсаас "The MongolZ" болон "5star eSports" гэсэн хоёр баг оролцохоор болоод байна. "The MongolZ" дэлхийн чансааны оноогоор оролцох эрхээ авсан бол "5star eSports" баг сонгон шалгаруулалтаас гарч ирж буй.
Энэ сарын 8-ны 13:30 цагаас "The MongolZ" баг Бразилын "MIBR" багийн эсрэг Bo3 журмаар тоглох хуваарь гарчээ. Тэгвэл "5star eSports" баг тус өдрийн 11:00 цагаас Аргентины "9z Team" багийн эсрэг тоглоно. Хэсгийн шатанд хоёр хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлнэ.
"5star eSports" багийн хувьд 2024 оноос энэ Ази бүсийн тэмцээнүүдэд идэвхтэй оролцож байгаа бөгөөд туршлагатай тоглогч NEUZ буюу Н.Ууганбаяр багийн ахлагчаар тоглож байна. Мөн 2026 онд бүрэлдэхүүндээ эрс өөрчлөлт оруулж ariucle буюу Я.Ариунжаргал, NEUZ буюу Н.Ууганбаяр, rate буюу Б.Тэнгис, shinobi буюу Б.Тэлмэн (дасгалжуулагч) нарыг эгнээндээ нэгтгэсэн.
Харин "The MongolZ" баг тус тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ өөрчилж, Techno4K буюу Б.Содбаяр түр хугацаанд сэлгэж буй зарласан. Түүнийг сэлгээнд суух хугацаанд cobrazera буюу У.Анарбилэг орлон тоглоно. Одоогийн байдлаар "The MongolZ" баг дэлхийн чансааны 18 дугаар байрт бичигдэж байгаа бөгөөд 2024 оны тавдугаар сараас хойш анх удаа доогуур байрт бичигдэж буй нь энэ юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна