НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) эхэллээ. Өнөөдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл цөлжилт, газрын доройтол, ган гачиг, тоосжилт, экосистемийн нөхөн сэргээлт, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан олон асуудлыг 197 орны төлөөлөл Улаанбаатар хотноо хэлэлцэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн Монгол Улсын асуудал бус дэлхийн бүх улсын хамтын асуудал юм. Тиймээс улс орнууд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж буй аливаа бэрхшээлд хамтын шийдвэр гаргахаар хэлэлцэж буй тун чухал арга хэмжээ болж байна.
Ган, зуд, үер усны аюул нь зөвхөн байгаль орчны бус хотуудын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт билээ. Тиймээс COP17 хурлын чухал хэсэг “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотод наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар 110 хотын 270 орчим төлөөлөгч оролцохоос 50 гаруй төлөөлөл нь хотын удирдлагууд байна.
Энэхүү чуулга уулзалтаар хотын ойжуулалтын хамтын ажиллагааг эхлүүлэх, тоосжилтын эсрэг бүс нутгийн хамтралыг үүсгэх, Улаанбаатар хот бусад хоттой хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана
Дэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоног хэлэлцэнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна