Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор нээлттээ хийж байна.
Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл “ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ. ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ” уриан дор Монгол Улсад арав гаруй хоног чуулна.
Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь усны нөөц, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, цаашлаад хот, суурин газрын тогтвортой хөгжилтэй салшгүй холбоотой.
Ялангуяа хурдацтай тэлж буй Улаанбаатар хотын хувьд байгаль орчны тэнцвэрийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, газрын зохистой ашиглалтыг дэмжих нь өнөөдрийн төдийгүй ирээдүйн хөгжлийн чухал асуудал юм. Тиймээс “COP17”-оор хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрүүд зөвхөн баримт бичиг болон үлдэх бус, бодит ажил хэрэг болж, улс орон, хот, орон нутгийн түвшинд хэрэгжихүйц байх ёстой.
Үүнд, олон улсын санхүүжилт, технологийн дэмжлэг, шинжлэх ухааны ололт, улс орнуудын туршлага солилцоо чухал үүрэгтэй.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна