Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, БНХАУ-ын “BYD Company Limited” компанийн Батарей хөгжүүлэлт хариуцсан Дэд ерөнхийлөгч Жао Том, Ази тивийн Зүүн хойд бүс хариуцсан захирал Жанг Юнпэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд цахилгаан автомашин, батарей хуримтлуурын систем, сэргээгдэх эрчим хүч болон нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
“BYD Company Limited” нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд дэлхийн 100 гаруй улс, 400 орчим хотод үйл ажиллагаа явуулж байна.
Тус компани 2025 онд цахилгаан автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлсэн бөгөөд нийт 17 сая гаруй автомашин борлуулжээ. Компанийн удирдлагууд Улаанбаатар хотод батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдлээ. Тус технологийг БНХАУ-ын 10 хот болон Бразил Улсын Сан-Паулуд амжилттай нэвтрүүлсэн туршлагатай бөгөөд хүйтэн, тэр дундаа -40 хэмийн нөхцөлд ажиллуулах боломжтой талаар танилцууллаа.
Sky Shuttle төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна. Төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой талаар “BYD” компанийн төлөөлөгчид ярилаа.
Улаанбаатар хотын жилээс жилд нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан батарей хуримтлуурын систем (BESS) нэвтрүүлэх, цахилгаан автомашины түргэн цэнэглэх станц байгуулах, цахилгаан автомашин, нийтийн тээвэр болон ачааны автомашины салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Талууд дээрх технологи, төслүүдийг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, хэрэгцээ шаардлагад уялдуулан судалж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг хамтран хэлэлцэхээр болов.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна