ЦЕГ: Согтуу байхдаа айлын хаалга нүдэж, агсам тавьсан иргэнийг шалгаж байна

Moderator
2 цаг 16 минутын өмнө

Цахим орчинд “Согтуу хүн хаалга эвдэнэ, шөнө хэдэд ч юу ч хамаагүй ярьж орж ирж орилж чарлана. Хаалга тайлтал цөмөртөл хэдэн цагаар нүднэ эвдэнэ. Яах ёстойгоо бүр мэдэхээ байлаа шөнө бүр айдастай байна” гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 11-ний 04 цагт “Хан-уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд согтуу хүн хаалга нүдээд, эвдээд агсам тавиад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оршин суугчдын өмч хөрөнгөд халдсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна