Наймдугаар сарын 1-нээс эхлэн улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн талаар Зам тээврийн яамнаас мэдээлсэн. Тодруулбал, Засгийн газрын 273-р тогтоолын дагуу улсын чиглэлийн замд суудлын автомашины төлбөр 1,000 төгрөг байсан бол 5,000 төгрөг, ачааны автомашин 10,000 төгрөг байсан бол 20,000 төгрөг болж нэмэгдсэн юм. Манай улсад нийтдээ төлбөр авах 33 цэг байдаг аж.
Уг шийдвэртэй холбогдуулан иргэн Э.Батбаяр УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parliament системд өргөдөл гаргажээ. Тэрбээр, "Зам тээврийн яамнаас орон нутгийн зам ашигласны хураамж төлбөрийг 10,000 төгрөг болгон нэмж байгаа тухай мэдээлсэн. Үүнийг бид хэрхэвч зөвшөөрч хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Хураамж татвар ихэдсэн үү гэхээс огт дутаагүй. Энэ шинээр нэмсэн 10,000 төгрөгийн хураамжийг цуцлахыг хүсэж байна" хэмээсэн байна.
Өргөдлийг долоодугаар сарын 28-нд гаргасан бөгөөд санал авах хугацаа наймдугаар сарын 27-нд дуусахаар байна. Энэ хугацаанд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх журамтай.
Гарын үсэг зурах холбоос: https://petition.parliament.mn...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
203.91.115.40
Схд 21 хоро гэж товчоогоор гараад бдаг малнуудаа энийгээ цуцалаач хогийн замтай бж эсгүүрцэж бн
Хариулах122.201.31.2
Ene ni mash buruu ard irged chin heden tugrugiin tsalintai bilee mun huraasan minguu yund zoriuldag n oumgomjgvi zam gej tam iim bhad huraamj nemeh ni zvid niitsehgvi bolnoo
Хариулах