Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн тахилгат Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслол Чөчү хайрхны оройд ёслол төгөлдөр боллоо.
Ёслолын ажиллагааг Хөвсгөл нуурын зүүн эрэг дэх Чулуутын аманд байршуулсан LED дэлгэцээр шууд дамжуулж, хүрэлцэн ирсэн иргэд төрийн ёслолыг хүндэтгэлтэйгээр үзэж сонирхов.
Төрийн тахилгат Хөвсгөл нуурыг тахих ёслол нь Монгол Улсын төрт ёсны үнэт өв, үндэсний уламжлал, зан заншлыг эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ байгаль орчноо, тэр дундаа усны нөөцөө хайрлан хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлж, экологийн боловсрол, ухамсрыг бэхжүүлэх, үндэсний уламжлал, байгаль хамгааллын үнэт зүйлсийг өвлүүлэн үлдээх, ариун дагшин уул ус, тахилгат газруудыг хүндэтгэн дээдлэхэд чиглэсэн төрийн хүндэтгэлийн ёслол юм.
Ойролцоогоор 2-7 сая жилийн тэртээ үүсэж, хосгүй үзэсгэлэнг бүрдүүлсэн Хөвсгөл нуур төрийн тахилгат болсноор идээшин, оршиж буй 59 зүйлийн хөхтөн амьтан, 244 зүйл шувуу, 750 гаруй зүйлийн ховор нэн ховор ургамал болоод дэлхийн цэвэр усны нөөц үеэс үе дамжин, хайрлан хамгаалагдах боломж бүрдэж, нас уртсаж байна.
Далай ээж минь Хөвсгөлчүүдийг, Монголчуудыг өнө мөнхөд ивээж явах болтугай!



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоолоо
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
Б.Баатар хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч шүүх хилийн хоригийг нь хэвээр үлдээв
Газрын тос боловсруулах гурван гол үйлдвэрт цохилт өгсний улмаас Москва орчмын хотуудад бензин хомсдож эхэлжээ
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна