Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх анхны уулзалтыг зохион байгуулж, байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар зөвшилцлөө.
Энэ үеэр “Хүндэт Өргөмжлөл”-ийг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа нар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрд гардуулсан юм.
Уулзалтаар, хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, сургалт болон мэдлэг түгээх чиглэлд хүнлэг энэрэнгүй ирээдүйн иргэнийг бүтээж, санхүүгийн боловсролыг олгох зорилгоор сурагч, оюутан залууст зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн залуу үеийнхний оролцоог дэмжих саналтай байгаагаа Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр илэрхийлсэн . Мөн оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын чиглэлд гишүүнчлэлийн тогтолцоог бэхжүүлж, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар ярилцсан.
Түүнчлэн Дэлхийн Усны өдөр, Цусны Донорын Дэлхийн өдөр, Гамшгийн Эрсдэлийг Бууруулах Олон Улсын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд олон нийтийг хамарсан сургалт, нээлттэй өдөрлөг, сайн дурын нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг бодит болгох үүднээс хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулахаар болсон юм.
Итгэл төгс Ногоон ирээдүй - Төрийн банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна