Имарт нь Монголын Үндэсний Олимпын Хороотой 2018 оноос хойш “Мөнгөн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2025 оноос хамтын ажиллагаагаа өргөжүүлэн “Алтан түнш” болсон юм. Энэ жил тус түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бататгаж, “Алтан түншлэл”-ийн гэрээг дахин байгууллаа.
Энэхүү түншлэл нь Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах баг тамирчдаа дэмжихээс гадна спорт, хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Мөн Имарт нь “Улаанбаатар Марафон 2026” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч, “Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2026”-ийн ивээн тэтгэгчээр тус тус хамтран ажилласан нь спорт, эрүүл мэнд, үндэсний бахархлыг нэгтгэсэн чухал алхам боллоо.
Эрүүл, урт удаан амьдралын үндэс нь зөвхөн эрүүл хоол хүнсээр хязгаарлагдахгүй бөгөөд тогтмол хөдөлгөөн, идэвхтэй амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Иймээс Имарт нь цаашид ч Монголын баг тамирчдаа дэмжиж, иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралд уриалсан нийгмийн хариуцлагын ажлуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна
Сэлбэ хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Сэтгэгдэл бичигдээгүй байна