Монголд хамгийн их нөлөөллийн аян хийсэн GenZ үеийн төлөөлөл бол Б.Гүнзаяа. 2016 оноос хойш тасралтгүй 4 аян хийж сошиал болон хууль хүчний байгууллага хүүхэд залуусыг холбох гүүр болж байгаа түүнийг Unfriend аянаар нь олон нийт анх мэддэг болсон. Сошиал орчныг цэгцлэх үйлст өөрөө нөлөөлөгч бүсгүй зориглон орсон нь шинэ зүйл байлаа. “5 группт лайк шэйр хийж бэлэг ав” гэж дагагчдаа өсгөдөг танил маркетинг танил санаанаас түүний масст чиглэсэн нөлөөлөл цоо шинэ зүйл байв. Фэйсбүүкт төдийгөөс өдий хүртэл үргэлж эерэгийг түгээж ирсэн Б.Гүнзаяа хүүхдүүдийн эрх, бие биедээ үзүүлдэг дарамт хурцаар яригдаж байгаа энэ үед “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяныг зориглон эхлүүлсэн нь үр дүнд хүрч Төрийн ордонд 800 хүн чууллаа. Цаашдаа аян улсын хэмжээнд үргэлжлэх болно. Хүүхэд хамгааллын байгууллагууд Хүүхэд гэр бүл хөгжлийн газрууд гэхчлэн маш олон “хүүхэд” тодотголтой газрууд байдаг ч ингэж орон даяар аянд хамруулж байсан түүх байхгүй. 21 аймаг Улаанбаатар хотыг хамарсан аянд сар хүрэхгүй хугацаанд 250 мянга гаруй хүүхэд хамрагдаж улсын хэмжээнд дохио болж чадлаа. Шинэ үеийнхэн ийм л хариуцлагатай дараа дараагийн хойч үе дүү нартаа санаа тавьсан алхмууд хийж чадаж байна. Б.Гүнзаяа нямбай зарчимч зөв мессэж түгээх эерэгийг санаачлагч байдлаараа дахин давтагдашгүй. Залуус хөдөлмөрлөж байна. Хүүхдүүдэд тэд л нөлөөлөх нь. Улсын хэмжээнд нөлөөлөл үүсгэх энэ давалгаанд нэгдээгүй сонсоогүй хүн байхгүй байгаа нь том амжилт шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
66.181.161.7
Яасан ч сайхан сэтгэлтэй юм. Яасан ч үзэсгэлэн гоо юм
Хариулах