Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох албаныхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны Орлогч дарга, Ардын Зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго, Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Нийслэлийн Соёл, урлагийн газрын төлөөлөл болон холбогдох албаныхан оролцов. Ханой хотын Ардын зөвлөл, Ардын хороо, Намын хорооны төлөөлөгчид, төлөвлөлт, архитектур, эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны чиглэлийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.
Уулзалтын эхэнд Нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан Ханой хотын төлөөлөгчдөд хандан Улаанбаатар хотод айлчлан ирсэнд талархал илэрхийлж, Монгол, Вьетнам хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны чухал илэрхийлэл нь Улаанбаатар, Ханой хотуудын өргөн түүхтэй хамтын ажиллагаа болохыг онцоллоо.
Тэрбээр “Манай хоёр хотын хамтын ажиллагаа 1980-аад оноос эхлэлтэй бөгөөд боловсрол, соёл, хот байгуулалт, худалдаа, хүний нөөцийн хөгжил зэрэг олон салбарт тогтвортой өргөжин хөгжсөөр ирсэн. 2024 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон” гэдгийг онцлон тэмдэглэв. Нийслэлийг дижитал технологид суурилсан, ногоон хөгжил бүхий, иргэдэд ээлтэй ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж байгаагаа танилцуулж, агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хотын төлөвлөлт, стандартыг сайжруулах чиглэлээр томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжүүлж буйг мэдээлэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын Зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха “Манай хоёр улс 70 жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Ханой хот 8 сая гаруй хүн амтай бөгөөд 2045 он гэхэд энэ тоо 19 саяд хүрэх төлөвтэй байна. Манай хоёр хотод тулгамдаж буй асуудлууд ижил төстэй байгааг бид харж байна. Тухайлбал, замын түгжрэлийг бууруулах, тогтвортой хот төлөвлөлтийг хөгжүүлэх, “ухаалаг хот” байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал бий. Эдгээр асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна