Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар албан хаагчдын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус зөвлөл нь албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих, ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэн ажиллаж байна.
Албан хаагчдын хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тэдний аюулгүй байдал, хөгжилд чиглэсэн орон зай бий болгох зорилгоор “Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулж, ийн ашиглалтад орууллаа.


Ингэснээр албан хаагчдын хүүхдүүд хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх, хүлээх тохиолдолд тав тухтай, аюулгүй орчинд тоглох, хөгжих, хичээлээ боломжтой боллоо. Түүнчлэн НЗДТГ-ын албан хаагчид нэгдэн хүүхэд хөгжлийн өрөөний номын санг байгуулсан юм.

Хүүхдийн өрөөний тохижилтыг монтессори арга зүйд суурилан төлөвлөж, хүүхдийн бие даасан байдал, сонирхол, хөгжлийг дэмжих орчныг бүрдүүллээ. Монтессори орчин нь хүүхдийг насанд хүрэгчдээс хэт хараат бус, өөрөө суралцаж, шийдвэр гаргах чадварт сургах зорилготой байдаг. Ийм орчинд тавилга, тоглоом, сурах хэрэглэлийг хүүхдийн өндрийн түвшинд байршуулж, хялбар хүрэх боломжтойгоор зохион байгуулсан. Ингэснээр хүүхэд өөрийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн аливааг сонгож ашиглах, дараа нь эмх цэгцтэй буцаан байрлуулах дадал хэвшлийг төлөвшүүлдэг байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна