Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Халдвар хариуцсан I багийн мэргэжилтнүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын золбин нохойн популяц дахь бэтгийн хорхойн халдварын тархалтыг үнэлэх тандалт судалгааг гүйцэтгэлээ.
ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд 2019-2020 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын золбин ноход 5 төрлийн зоонозын гельминтээр халдварласан бөгөөд үүнээс бэтгийн хорхойн халдваржилт 12.1 хувьтай байгааг тогтоож байсан юм.
Энэ удаагийн тандалт судалгааг Улаанбаатар хотын Цагаандавааны нэгдсэн хогийн цэгт зохион байгуулж, нийт 30 золбин нохойноос нарийн гэдэсний сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулав.
Тус судалгааны үр дүн нь нийслэлийн хэмжээнд зоонозын халдварт өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2434 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна