Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван гүүрэн гарц барина

Moderator
4 цаг 13 минутын өмнө

Гачууртын уулзвараас Налайх–Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан. Энэ онд тус зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал,

  • Эхний гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд,
  • Хоёр дахь гүүрэн гарцыг Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд,
  • Гурав дахь гүүрэн гарцыг “Ургах Наран” супермаркетын замын хойд талд тус тус барих юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна