Ардчилсан намын 4/11 хурлын үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хотын дарга Х.Нямбаатартай холбоотой мэдээлэл хийж түүнийг ажлаа өгч шалгуулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар сошиал хуудсаараа дамжуулан ийнхүү бичжээ.
“Хэвлэлийн курс төгсөөд шантажаар амь залгуулж ирсэн хүн бүтээн байгуулалт, том төсөл хэрхэн босдог, урьдчилгаа төлбөр энэ тэрийг яаж ч ойлгох вэ дээ. Гишүүн шүү юм жаахан юм сурах нь уу, болохгүй бол ахаасаа яаж хуулийн төсөл бичихийг заалга гэж зөндөө л хэлсэн. Харин сүүлд хэнэгч үгүй тууж байна лээ. 73 гээд бөхийн сургуульд атаман байсан гээд. /Байнгын хорооны хурал дээр/ Ангийнхан нь манай Лодой төгсөлтийн 20 жилийн арга хэмжээн дээр бөхийн ангийнхнаасаа сүнсээ зайлтал айгаад явсан гэж хэхэ.
Лодой ч гэлтгүй сүүлийн 30 жил том төслүүд хөдлөөгүй үндсэн шалтгаан нь бүгд мэдлэг муутай, хартай, бас шуналтай, тамын тогооны үлгэрээр явж ирсэн юм байна. Би ТЭЦ 5, Хурдны зам, Сэлбэ сити гээд хэнийх нь ч босгож чадаагүй төслүүдийг босгоод ирэхээр АН МАН-гүй бухимдал нь төрцгөөжээ. Лодой мэтийн курс төгссөн шантаажны нөхдүүдийг сумлаад, Нямбааг зогсоохгүй бол АН 2028 онд хотод ялагдлаа гээд бүгд бүх хүчээрээ дайрч байна.
Өчигдрийн Цагдаагийн бууны нохой илт худал мэдээ тараагаад хүмүүсийг хэвлэлээр яллаж байна лээ. Ж.Болд генералаа чи энийгээ залруулаарай. Туулын замтай холбоотой нэг ч үйлдэл холбогдол тогтоогоогүй. Залруулахгүй бол би ирэх 7 хоногт танай дээр очиж чамаас шаардана. Цагдаа хүртэл АН МАН тай бүх улс төрийн хүчин, институцитэй нийлээд ганц хүнийг их чиг зодож байна даа.
Эцэст нийт хүмүүст хандаж хэлье худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа. Ядаж байхад би гэдэг амьтан ганцаараа олон ч жил зодуулж доромжлуулж гүтгүүлж хүчирхийлүүлж байна. Нөгөө талаараа би их буянтай юм. Энэ хэдэн гүтгэгч луйварчдыг тэжээх юм. Миний эсрэг дуугарах хүн бүр байнга мөнгөөр угжуулж байна даа хөөрхий.
Эхлүүлсэн төслүүдээ дуусгахын төлөө зүтгэнэ ээ. Лодой мэт үзэгдлүүд цөөрч төсөл ойлгодог, эдийн засгаа боддог залуучууд олон болоосой. Анхнаасаа эзэнтэй эзнээрээ тэжээлгээд сурчихсан хүмүүс эзэд юу л хий гэнэ түүнийг хийгээд сурчихаар хэцүү.
Өөрийн сууцаа ч авч чадаагүй. Эздийнхээ өгсөн байранд үнэгүй амьдарна. ( Bella vista) Тэгээд бас сайхан шаана шүү. Лодой дүү үл хөдлөхүүдийг байнга түрээслэж амьдардаг гэнэ ээ. Ах нь чамайг мэднэ ээ. Саяхан л хоосон гуяа ганзаглаад явдаг байхыг чинь мэднэ дээ. Ядаж байхад толгой муутай. Батсайхан захирал хэдэн төгрөг Америкт ном сураад ир гэсэн бхгүй. Бас л хоосон гуяа ганзаглаад ирсэн дээ. Одоо хоолойгоо шахаад, харц нтр ээ их хөөрхөн хувиргаад. Алиа пацаандаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
64.119.30.128
Үнэн үг үүд даваагүй байхад худал үг уул давах...
Хариулах202.9.46.220
Nymbaatar eeree ymarch bolobsrolgui.zuvhen hel amaaraa ajil hiij bga dur uzuulj terbum terbumaar n idej bn.Lodoi n uguidee l angul oros heltei hun sh de
Хариулах