Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Moderator
2 цаг 35 минутын өмнө

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 15:58 гарсан хээрийн түймрийг 19:44 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.30) 11:20 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгоой байдлын газар, мэргэжлийн ангийн 23 хүн, 2 автомашинтайгаар оролцсон юм.

Урьдчилсан байдлаар түймэрт 50 га талбай өртсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна