Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 4 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 946 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 20 объектод нэгжлэг хийж, 12 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс оролцон илүү оноо нэмж өгсөн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн ба зохих шаардлагыг хангахгүй этгээдийг ажилд томилж эдийн засгийн давуу байдал олгосон, бусдын банкны картаар гүйлгээ хийж хувьдаа завшсан, төрийн өмчит компанийн техник хэрэгслийг түрээслүүлсэн орлогыг өөртөө зарцуулсан, гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал бий болгохоор амлан хахууль авсан зэрэг эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Удирдах албан тушаалтан “Т”, “Б” нар албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж бусдад 1,8 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгож, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, 291,1 сая төгрөгийн орон сууц худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрээ үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, дээрх 1,8 тэрбум төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, энэ үйлдлийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан байж болзошгүй хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна