Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
“Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдэл” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.
Ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг нөхөх, төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2026-2027 оны өвлийн их ачааллаас өмнө буюу арван хоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад даалгалаа.
“Ногоон технологи, ногоон шийдэл, ногоон дугаар бүхэн эх байгалиа хамгаалж, эрчим хүчний тусгаар тогтнолоо бататгаж, түлш шатахуун, зардал мөнгөө хэмнэх эко шийдэл юм” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Тогтоолыг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний импортын хамаарал буурч, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал багасах, цахилгаан тээврийн хэрэглээ болон дэд бүтэц эрчимжих, ногоон санхүүжилтийн хүртээмж сайжрах, улмаар Монгол Улсын урт хугацааны ногоон хөгжлийн зорилтын хэрэгжилтэд бодит ахиц гарна гэж үзэж байна.
Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоод болон олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бусдын амь насыг хохироож, хэргийн газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж, олж тогтоолоо
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ
Б.Баатар хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч шүүх хилийн хоригийг нь хэвээр үлдээв
Газрын тос боловсруулах гурван гол үйлдвэрт цохилт өгсний улмаас Москва орчмын хотуудад бензин хомсдож эхэлжээ
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна