“Тэрбум мод экспо” тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Тодруулбал, Барилгачдын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Жуковын талбай, Налайх дүүргийн Соёлын төв ордны талбайд байрлах 81 асраас стандартын шаардлага хангасан тарьц, суулгацыг худалдан авах боломжтой. Энэ талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайханаас тодрууллаа.
УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарлаж, улс орон даяар мод тарих, арчлах, хамгаалах ажлыг өрнүүлдэг уламжлал тогтсон. Энэ хүрээнд “Тэрбум мод экспо” тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдааг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 15-ны хооронд, нийт 20 хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэн нь мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сурталчлах, зах зээлийн холбоог өргөжүүлэх зорилготой. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчныг хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чухал ач холбогдолтой” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Өнөөдөр О.Хангай, Б.Бат-Өлзий, Э.Батмагнай тэргүүтэй 256 бөх 25 сая төгрөгийн байтай барилдаанд зодоглоно
Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна
Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна