НИТХ-ын ажлын албаны дарга М.Халтар удирдлагынхаа эсрэг ажиллав

Moderator
3 цаг 20 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярыг огцруулахаар ээлжит бус хуралдаан зарлаж, тэр нь Яармаг дахь Хангарди ордонд 21:00 цаг хүртэл үргэлжиллээ. 

Тухайн хуралдааны явц,  зохион байгуулалт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар улстөрийн хүрээнд маргаан дагуулж буй энэ үед НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтарын хэвлэлд өгсөн ярилцлага, байр суурь олон нийтийг гайхшрууллаа. 

Тэр илт нэг талыг барьсан, удирдлага, Ажлын албаны эсрэг ажиллаж, "түгжилдэв". 

М.Халтар "Ээлжит бус хуралдаан хуулийн дагуу явсан, эндээс гарсан тогтоол хүчинтэй", "Бид баасан гарагт хаалга, үүдээ цоожлоод явсан ч өнөөдөр техник хэрэгсэл бүгдийг салгажээ" гэх мэт байр суурь илэрхийлсэн нь А.Баяр даргыгаа огцруулахад оройлон оролцсон гол хүн гэдгээ нотоллоо. 

НИТХ-ын Ажлын алба нь Хурлын үйл ажиллагааг мэргэжил, зохион байгуулалтын хувьд дэмжих үүрэгтэй бүтэц бөгөөд тус албаны даргын ийм байр суурь нь төрийн албаны төвийг сахих зарчим, дотоод зохион байгуулалтын асуудалтай хэрхэн нийцэж байгаа талаар асуулт үүсгэж эхэллээ.

М.Халтарыг өөд нь татаж, итгэл хүлээлгэн Ажлын албаны даргаараа томилсон хүн нь А.Баяр байв. гэвч "ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гэгчээр авирлав. 

Хотын даргын өчигдрийн үйлдлийн өмнө М.Халтарын байр суурь нь улстөрийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх, цаашид ямар үр дагавар дагуулж болохыг тэр мэдэхийн  дээдээр мэдэх хүн. 

Монголчууд хэлдэг дээ, урвагч дотроосоо гэдгийг. Эцэст нь хотын даргадаа саймширч буруу мэдээлэл өгч НИТХ-ын даргынхаа шашны зан үйл хийсэн гэж гөрдсөн М.Халтар өөрөө бөө гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид өөр хоорондоо ярилцаж байгааг хэлэх юун. 

Эх сурвалж: Asu.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.14.38.74
    1 цагийн өмнө

    энэ хүн бол тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Ганц хүнд үйлчлэх дулдуй хүн биш. Харин ч төвийг сахиж шударга, зарчимч явж ирсэн хүн. Өөрийн гэсэн хувийн булли багтайгаа ирээд харинч нэг энэ хүнийг тамласан байхдаа... Өөрийн толгойгоор ажлаа хийхгүй Бат-Амгалангийнхаа гарын үзүүрээр хөдөлснөөр Төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой байтал гацааж, хурлаа зарлалгүй зугтаж явсан хужаа гар ингэж захиалгаар хүнийг гүтгэж болохгүй лдээ... Баяр өөрөө л ширээн дээрээс уначихсын байна лээ шдээ

    Хариулах
  • 66.181.181.230
    1 цагийн өмнө

    Зөв шийдвэр гаргасан юм биш үү сар ИТХ хийж чадахгүй байна гэдэг нь байж болохгүй асуудал. Хотын асуудалаа шийдээч энд тэндгүй ТҮЦ буцаад гараад ирсныг Хотын дарга, ИТХ ын дарга мэдэж байгаа юу? Хувийн эрх ашигийн сонирхолтой хүн хурлын дарга хийх нь хэр оновчтой юм бол!!!!!

    Хариулах