Улсын Их Хурал 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах чиглэлд тодорхой үүрэг чиглэл өгсөн. Үүний хүрээнд Засгийн газарт холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ялангуяа хэргийн хавтаст хэргийг цахим хэлбэрт шилжүүлэх, оролцогч талууд цахимаар материалтай танилцах, байгууллагуудын мэдээллийн системийг уялдуулах ажлыг эрчимжүүлэхийг даалгасан юм.
Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин дэд ахлагчаар ажиллаж байна.
Ажлын явцын хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр сайд С.Амарсайхан холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийжээ. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөл, И-Монгол академи, Үндэсний дата төвийн удирдлагууд оролцож, одоо ашиглаж буй мэдээллийн системүүдийг хэрхэн уялдуулах, хүчин чадал, нөхцөл байдлыг үнэлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцсон байна.
Уулзалтын үеэр салбарын цахимжилтын өнөөгийн байдлыг нэгдсэн байдлаар үнэлэх шаардлагатайг онцолж, мэдээллийн сан, программ хангамж, өгөгдөл солилцоо, аюулгүй байдал, хүний нөөц, дэд бүтцийн түвшинд цогц дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлснийг дурдсан.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь зөвхөн техникийн шинэчлэл биш, харин хүний эрхийг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг ил тод, шуурхай болгох чухал эрх зүйн шинэчлэл гэдэг дээр талууд санал нэгдсэн байна.
Ингэснээр цаашид эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн хавтаст хэрэг цахим хэлбэрт бүрэн шилжиж, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо сайжрахын зэрэгцээ иргэдийн эрхийг хамгаалах, хэрэг шийдвэрлэх ажиллагааны үр ашиг нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
НИТХ-ын ажлын албаны дарга М.Халтар удирдлагынхаа эсрэг ажиллав
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна