Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит VII хуралдааныг хойшлуулах санал бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулаад буй. Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “НИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 4-р сарын 20-ны хуралдаанаар ээлжит хуралдааны товыг зарласан. Өнөөдөр НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр санал ирсэн. Үүнийг үндэслэн НИТХ-ын даргын хуралдааныг хойшлуулах захирамж гарсан. Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зогсохгүй, авлига, албан тушаал, ашиг сонирхол тойрсон эргэлзээ бүхий мэдээллүүд хэвлэл мэдээллээр гарч байгаагаас гадна Монгол Улсын ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хуулийн болоод мэргэжлийн байгууллагуудаар шийдэх хүртэл зогсоох шийдвэрийг гаргасантай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлуулах шаардлага ирүүлсэн тул 2026 оны 4-р сарын 27-ны өдрийн 10:00 цагт товлосон ээлжит VII хуралдааныг хойшлуулсугай гэсэн захирамж гарсан. НИТХ-ын төлөөлөгчдийг мэдээллээр хангах, хуралдааны товыг дахин тогтоох, тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиглэлээр НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга надад үүрэг өгсөн. Үүргийн дагуу төлөөлөгчдөд хурлын тов хойшилсон талаар мэдээлэл өгөөд сууж байна” гэлээ.
Дашрамд дурдахад АН-ын бүлгээс НИТХ иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй талаар тусгажээ.


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна