Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөллөө. Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөллөө. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. 2025 онд газар чөлөөлснөөр 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн. Түүнчлэн 60.3 км авто зам барихад 28 байршилд газар чөлөөллөө. Инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлөөд байна.
Харин нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 341 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр бэлтгэл хангаж буй. Тухайлбал, ирэх онд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж, Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз 16 орчим, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойролцоо, Дамбадаржаад газар чөлөөлнө.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна