Прокурорын байгууллагаас мансууруулах бодистой холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байдлыг судлахад 2021 онд 229 хүн, 2022 онд 237 хүн, 2023 онд 263 хүн, 2024 онд 248 хүн, 2025 онд 320 хүн нийт 1297 хүн шүүхээс ял шийтгүүлжээ.

Прокурорын байгууллага 2026 оны нэгдүгээр улиралд мансууруулах бодистой холбоотой 192 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, 185 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 106 хэргээр буюу 57.2 хувь өссөн байна.
Дээрх гомдол, мэдээлэл, хэрэгт 193 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан 146 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 193 хүний 3.1 хувь нь 14–18, 31 хувь нь 18–25, 40.9 хувь нь 25–35, 24.3 хувь нь 35-аас дээш насны хүн байна. Хүйсийн хувьд 87.5 хувь нь эрэгтэй, 12.5 хувь нь эмэгтэй, 78.2 нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргээс 51 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

“Мансуурах” зөрчил 51.2 хувиар өссөн байна
2026 оны нэгдүгээр улиралд “мансуурах” зөрчил 124 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 42 хэргээр буюу 51.2 хувиар өсжээ.
Нийт 83 буюу 66.9 хувийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд хүргүүлснээс шүүх 46 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. Зөрчилд холбогдсон хүний 14 -17 насны 12, 18-25 насны 24, 26-35 насны 7, 36-аас дээш насны 3 хүн байна. Хүйсээр нь авч үзвэл, 35 буюу 76.1 хувь нь эрэгтэй, 11 буюу 23.9 хувь нь эмэгтэй хүн байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна