“UB palace”-ын концертын их танхимд өнгөрөгч амралтын өдрүүдэд Номинталст хамлаг маань фэн олныхоо алга ташилтын аадарт түмнийхээ сэтгэлд хоногшсон аялгуут сайхан дуунуудаа эгшиглүүллээ.
Арван жилийнхээ ойн тоглолтоос хойш тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ гараагүй “Номин талст” хамтлаг 15 жилийнхээ ойг фэнүүдийнхээ хамтаар тэмдэглэж нэгэн цаг үеийн дурсамжаараа эргэн аялсан юм. Эхний өдрийн тоглолт товлосон хугацаанаасаа цаг хэртэй хоцорч эхэлсэн ч “Номин талст”-ын фэнүүд огтхон ч уурлаж бухимдсангүй. Тоглолт эхэлмэгц “Номин талст”-ын залуусыг догдлол дүүрэн сайхан энерги, чин сэтгэлийн алга ташилтаар угтаж авсан юм. Энэ үдшийн тайзан дээрээс эгшиглэсэн дуу бүрийг үзэгчид даган дуулж байсан. Мөн дуучин Хаянаа охиныхоо хамт “зүүдний учрал” дуугаа өргөхөд Хаянаагийн дуучин охин Танхилуун үзэгч олныг алмайрууллаа. Хамтлагийн гишүүн Дэлгэрмөрөн тоглолтынхоо үеэр эхнэртээ 999 сарнай бэлэглэсэн нь мөн онцлох үйл явдал байсан бөгөөд энэхүү бэлэг нь эхнэрийнх нь сэтгэлийн ихэд хөдөлгөсөн нь лавтай.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө