JCI Монголын UB Central салбар байгууллага поп дуучин Д.Лхамаатай хамтран бяцхан охин Номуундалайгийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолтыг зохион байгууллаа. Өнгөрсөн 9-р сарын 29-ний өдөр “River Sound” клубт болсон дуучин Лхамаагийн жааз блюз тоглолтонд рок попын залуу дуучид, хамтлагууд оролцсон бөгөөд тоглолтын орлогыг хүнд өвчинд шаналж, амьдрал нь өдрөөс өдөрт хоргодож байгаа бяцхан охины эмчилгээний төлбөрт зарцуулах юм. Дуучин Лхамаагийн олонд танигдсан болон багагүй хугацаагаар завсарласан шинэхэн уран бүтээлүүд энэ үдэш фэнүүдийнх нь сонорыг мялааж, поп урлагт элэгтэй хүн нэг бүрийн сэтгэлийн хандив 5 настай Номуундалай охинд амьдрал бэлэглэх их үйлсийг бүтээнэ. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг. Энэхүү тоглолтонд хандив өргөсөн бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө