TV-5 телевизээс зохион байгуулж буй “Ододтой бүжиглэе” шоунд спортынхноос анх удаа оролцогч буюу буудлага спортын ОУХМ, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул юм. 2010 онд буудлагын залуучуудын Дэлхийн аваргаас Монголын тамирчдын анхны алтан медалийг хүртсэн түүнийг МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Цагаандалайн охин гэдгийг спортынхон андахгүй биз ээ. 2007 оноос буудлага спортоор хичээллэж эхэлсэн ч ердөө гуравхан жилийн хугацаанд дэлхийн аварга болж чадсан Ц.Хонгорзул сонирхлынхоо дагуу бүжгийн спортоор хичээллэн, ур чадвараараа урлагийн оддыг ардаа орхин, оддын шоуг хошуучилж улмаар тэргүүн байранд шалгарлаа. Дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуны Өмнөд Солонгосын хувилбарт тамирчин бүсгүй түрүүлж байсан тохиолдол бий. Үүний нэгэн адилаар оддын шоуны монгол хувилбарт бас нэгэн шилдэг тамирчин ялагч боллоо.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө