Монголын номер нэг хөвгүүдийн хамтлаг “Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт өнөө орой болох гэж байна. Тэд ойдоо зориулан хийж буй уг тоглолтоо 100 хувь амьд хөгжмийн хамтлагтай хамтран тоглохоор болжээ.. Мөн хуучны хит дуунуудыхаа дууны найруулгыг шинэчлэн хийсэн нь тэдний тоглолт дээр анх удаа үзэгчдэд амьдаар хүрэх гэнэ. Түүнчлэн нас чацуу “Sweetymotion” хамтлагийхантай тэд нэгэн шинэ дуэт хийсэн нь “Номин талст 15 жил” тоглолт дээр анх удаа дуулагдах юм байна. Уг дууны аяыг “Харанга”-ын Чука зохиосон бол үгийг нь “Номин талст” хамтлагийнхан “Харанга”-ын Лхагваатай хамтран зохиожээ. Шинэ дуэтын үгнүүд хоёр хамтлагийн дууны нэрнүүдээс бүтсэн гээд тун ч өвөрмөц дуу төрсөн гэнэ.“Номин талст 15 жил” тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 20, 30, 50 мянган төгрөгийн үнэтэй юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө