Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагд нь “Админерал” компанийн албан ёсны харьяалал бүхий хүн биш

Moderator
2025/10/03

АТГ-аас есдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Энэ талаар Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

-Таны үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын талаар АТГ-аас өгсөн мэдээлэлд ямар байр суурьтай байна вэ?

-Одоогоор хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа учраас би нарийн мэдээлэл өгч болохгүй байна. Анх АТГ-аас манай үйлчлүүлэгчийн талаар ямар ч үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд өгсөн. Ингэхдээ манай үйлчлүүлэгчийн гэр болон ажлын байрнаас “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан БНХАУ-ын иргэн Н.Хасбаатарын гарын үсэгтэй дардас гарч ирсэн гэсэн шүү дээ. Би АТГ руу үүнийгээ залруулж өгөөч хэмээн албан бичиг хүргүүлсэн. Одоогоор надад хариу ирээгүй байна.

Олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-аас өгсөн энэхүү мэдээлэл явсан учраас би няцаасан байр сууриа өөрийн цахим хуудсандаа илэрхийлсэн. Миний хувьд АТГ-аас мэдээлсэн мэдээллийн хүрээнд л няцаалт хийсэн байгаа. Би энэ асуудлын тухайд удаан чимээгүй явсан. Гэтэл дахин, дахин мэдээллийн хэрэгслээр ямар ч үндэслэлгүй мэдээлэл явсан шүү дээ. Би ч бас өөрийн үйлчлэгчийн нэр төрийг хамгаалах үүрэгтэй. Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагд нь “Админерал” компанийн хувьцаа эзэмшигч, захирал, тэр бүү хэл ажилтан биш. Хэрэв “Админерал” компанийн ажилтан, эсвэл хувьцаа эзэмшигч байсан бол асуудал арай өөр байна. Юуны өмнө тэр компанийн албан ёсны харьяалал бүхий хүн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ц.Чулуунзагд гэдэг хүний ах нь “Админерал” компанийн хувьцаа эзэмшигч. Яг үнэндээ энэ асуудлыг миний үйлчлүүлэгчтэй шууд хамаатуулаад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Одоогоор миний үйлчлүүлэгч 30 хоногийн хугацаатай цагдан хоригдож байгаа.

-Таныг АТГмөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан асуудлаар Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандсан байсан. Тухайн гомдолтой та танилцсан уу?

-Анх би энэ асуудлыг “ISEE.mn” сайтаас хараад мэдсэн. Монголын өмгөөлөгчдийн холбооноос уржигдар над руу ярьсан. Мөн миний и-мэйл хаягаар тухайн гомдлыг илгээсэн гэдгээ мэдэгдсэн. АТГ намайг хоёр үндэслэлээр өмгөөлөгчдийн холбоонд өгсөн юм билээ. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг цахим хуудсандаа нийтэлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн байсан. Хоёрдугаарт, МАН-ын Удирдах зөвлөлийн бага хурлын гишүүн хүн байж өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна гэсэн. Би үүнд тодорхой хариу өгнө. Манай мэргэжлийн хороо энэ асуудлыг шалгаж шийдвэр гаргах байх. Миний хувьд АТГ-ын өөрсдийнх нь олон нийтэд мэдээлсэн мэдээллийн хүрээнд л няцаалт хийсэн. Яагаад гэвэл анх АТГ өөрсдөө энэ мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээлэл олон сайтаар явж, миний үйлчлүүлэгчийн нэр төрд үндэслэлгүйгээр халдсан асуудал байна.

-Өмгөөллийн асуудалд та ямар хариу өгөх вэ. Хуулиараа хориотой юм биш үү?

-Өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой өмгөөллийн тухай хуулийн 15.1.13-т улс төрийн аль ч намын орон тооны ажилтан байхыг хориглодог. Миний Бага хурлын удирдах зөвлөлийн гишүүн бол сонгуульт ажил. Тиймээс цалин авдаггүй. Хуулиар хориглосон зүйл бол байхгүй. Өөрөөр хэлбэл, харшлах зүйл юу ч байхгүй гэсэн үг. Би өөрөө 2005 оноос хойш өмгөөллийн ажил хийж байгаа. Тиймээс би ямар ажил дээр орж болох, болохгүйгээ мэднэ. Мэргэшсэн өмгөөлөгчийнхөө хувьд ч өөрийгөө мэдэж ажиллана шүү дээ.

-Ц.Чулуунзагдаас гадна уг хэрэгт Д.Амарбаясгалан гэх хүнийг хамаатай гэсэн мэдээлэл яваад байгаа шүү дээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би сая хэлсэн. Ц.Чулуунзагд гэдэг хүн бол “Админерал” компанийн албан ёсны харьяалал бүхий хүн биш. Компанийн тухай хуулиар бол ямар ч хамааралгүй хүн. Ц.Чулуунзагд гэдэг хүн ийм байхад Д.Амарбаясгалан гэх хүн хамааралтай юу, үгүй юу гэдэг өөрөө тодорхой шүү дээ.

-Тэгэхээр Д.Амарбаясгалан энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй гэсэн үг үү?

-Тийм. Адилхан л “Админерал” компанийн ажилтан, захирал, хувьцаа эзэмшигч биш шүү дээ.

А.Даваадулам

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ
6 минут

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

2 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

2 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

2 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

2 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

3 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

4 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна