Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн.
Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй хамгаалалтын түшиц ханыг бариад байна.
Уг төслийн гүйцэтгэгчээр "Билгүүн Монгол Констракшн" ХХК ажиллаж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодруулахад “Түшиц ханын ажлаас гадна чулуун бэхэлгээний ажил хийж байна. Чулуун бэхэлгээ нь үерээс хамгаалах зориулалттай, мөн голын урсцыг тунгалаг байлгах юм. Түүнчлэн иргэдийн амарч, зугаалах орчныг бий болгох зорилгоор явган хүний зам, талбай, гэрэлтүүлгийг хийж байна. Иргэд энэ ажлыг дэмжиж буйгаа хэлж байна. Тус төсөл 2026 оны нэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдсөн” гэв. 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс түшиц ханын угсралтын ажил эхэлсэн бөгөөд 1400 метр түшиц ханын ажлаас өнөөдрийн байдлаар 30 орчим метр ханын ажил үлдээд байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс инженерийн шугам сүлжээг шилжүүлэх зэрэг асуудлаас болж хугацаа авч байгаа ч ажлыг хугацаанд нь бүрэн дуусгана гэдгийг хэлж байв. Харин тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргээ дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг барих юм. Одоогоор зүүн урд талын 247 м.кв талбайд явган хүний замыг хийж дууссан. Баруун далангийн явган хүний зам, тохижилтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэж байна.







ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна