Манай улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үнэлгээ олон улсад хангалттай биш байна.
Дэлхийн 184 улсаас:
Эрх зүйт ёсны индексээр 72
Бизнесийн эрх чөлөөний үзүүлэлтээр 85
Өмчийн эрхийн баталгаагаар 94
Хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109
Төрийн тогтвортой, зарчимт байдлаар 115-т эрэмбэлэгдэж байна.
Дээрх үзүүлэлтүүд манай улсад бизнес эхлүүлэхэд олон шат дамжлага шаарддаг, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах орчин сул, өмчөө хамгаалах баталгаа дутмаг байгааг илтгэж байна.
Тийм учраас манай баг, хамт олон Баялаг бүтээгчдээ дэмжихээр “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсрууллаа.
Хиймэл оюун ухааны тусламжтай бизнес эрхлэх орчинд саад тотгор үзүүлж буй 100 гаруй хуулиудын нэмэлт өөрчлөлт хийхэд бэлэн боллоо.
Олон нийтээс санал авч эхэллээ.
Энэ хүрээнд манай яам МҮХАҮТ-тай хамтарч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль нь хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах эрх зүйн шинэ тогтолцоог бүрдүүлнэ. Хуульд:
Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн бие махбод, хөрөнгөд халдах, үйл ажиллагааг нь үндэслэлгүй тасалдуулахыг хориглоно.
Хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, хуулиас давсан дүрэм журам батлахыг зогсооно.
Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх механизмыг бий болно.
Төрийн үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн оролцоог багасгаж, бодлогоор дэмжих зарчмыг баримтална.
Төрийн үйлчилгээний шат дамжлагыг тодорхой болгож, хугацаанд нь шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Төрөөс олгож байсан 120 тусгай зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлж, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх юм.
Монголын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч бүрийн эрх ашиг баталгаатай, эрх чөлөөтэй, шударга өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд энэхүү хууль чиглэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна