Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуа Ардчилсан намын даргаар сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ.
Уулзалтаар хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Шэнь Миньжуа ирэх жил батлагдах БНХАУ-ын 15-р таван жилийн төлөвлөгөөнд өндөр технологийн салбарын хөгжилд түлхүү анхаарч байгаа талаар дурдаад Монгол Улсын эдийн засгийн салбаруудад шинэ технологи нутагшуулах, инновацыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн, хоёр орны улс төрийн намуудын эрх тэгш хамтын ажиллагааг өргөжүүлж, бодлогын түвшинд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна