Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй болгох, хэрэгжилтийн явцад тулгамдаж байгаа зарим асуудлыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.
Журам нь нийт найман зүйлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтөд хамрагдахад гаргах хүсэлт, бүрдүүлэх баримт бичиг болон тусламж, хөнгөлөлт олгохтой холбоотой харилцааг зохицуулна. Тухайлбал,
1.Халамжийн нэгдсэн систем еhalamj.mn-ээс болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-Mongolia)-ээс гарах боломжтой мэдээллийг цаасан хэлбэрээр шаардахгүй;
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусламж, хөнгөлөлтөд хамруулах үйл явцын шат дамжлагыг багасгаж, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй;
3.Асрамжийн газар, сэтгэцийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа эсхүл хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан уламжлан хүсэлт гаргаж тусламж, хөнгөлөлтөд хамруулах;
4.Байнгын асаргаатай, өдөр тутам живх хэрэглэдэг хоёроос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гурван жилд нэг удаа олгох живхний үнийн хөнгөлөлтийг Засгийн газраас тогтоосон жишиг үнэд багтаан хувааж, жилд нэг удаа олгох;
5.Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрийн сонгосон протезын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх байгууллага, эмийн сангаас протез, ортопед, тусгай хэрэгслийг худалдан авах эсхүл хийлгэх;
6.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох, санхүүжүүлэх, тайлагнах явцыг цахимжуулах, иргэний сэтгэл ханамжийн судалгааг авах, хяналт үнэлгээг сайжруулах.
Тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөнгөлөлт, тусламж үзүүлэх шат дамжлага багасаж, үйлчилгээг цахимжуулж, хяналт үнэлгээг сайжруулна гэж үзэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
103.229.123.60
saijirsan yum alga
Хариулах202.126.91.117
Кккк юун сайжирсан юм болоо
Хариулах