Төр улсынхаа хөгжил дэвшлийн төлөө эгэлгүй сайхан залуу насаа зориулахын зэрэгцээ өтөл буурал насандаа ч өөрийн үрс, ач зээдээ өмөг түшиг, дэм тусаа хайрласаар байдаг Монголын эрхэм сайхан ахмад үеийнхэн Та бүхэндээ Ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эх орны өнөөгийн амар амгалан амьдралыг бүтээж өвлүүлсэн ахмадуудынхаа түүхэн замнал, гавьяат үйл хэрэг, хөдөлмөр, ур ухаан, туршлага, үлгэр дуурайллыг дурсаж гүн хүндэтгэл илэрхийлэх сайхан өдөр тохиож байна.
Эдийн засаг, нийгмийн шилжилт, шинэчлэлтийн бүхий л үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, ардчилсан Монгол Улсаа өнөө үедээ хүлээлгэн өгсөн эрхэм Та бүхэндээ мэхийн ёсолж, гүн хүндэтгэлээ илэрхийлье.
Монголчууд бид ардын сайхан сургаал үгсээр хүмүүжиж, “ахмадын сургаалт алт, буурлын үг буян”, “ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” хэмээн ахмад үеэ хүндэтгэн дээдэлдэг өв соёлтой ард түмэн билээ.
Ийм учир ахмадуудын аж амьдрал, нийгмийн сайн сайхан байдал төрийн бодлогын анхаарлын төвд ямагт байх учиртай. Монгол Улсын Их Хурал ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанар, эрх зүйн баталгааг хангах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллана.
Энэ өдөр ижий, аав, эмээ, өвөө, ахмад хүн бүрт хүндэтгэл талархлаа илэрхийлж, сэтгэлийн баяр жаргал, хайр халамж бэлэглэхийг идэр, залуу үеийнхэндээ уриалъя.
Монголын ахмадууд урт насалж, удаан жаргах болтугай.
Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан
2025.10.01
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
103.229.122.18
ХУЦАЛГҮЙ ШАЛГУУЛ!!! ОГЦОР!!!
Хариулах202.126.89.150
Уул уурхайн хамгийн сайн өгөөжтэй ордыг ...Ард түмэндээ 100% -ӨГ Тэтгэвэр нэм 1,500,000 б.оооооо
Хариулах