Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо

Moderator
2025/09/30

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шүрэнчулууны Батбаярыг өчигдөр /2025.09.29/ томиллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаярыг томилсон тушаалыг яамны удирдлагуудад танилцуулж, хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.

Ш.Батбаяр нь Мэдээллийн системийн удирдлага, Эрхзүйч мэргэжилтэй, төрийн албанд болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд албан тушаал хашиж, туршлага хуримтлуулсан.

ТЭРБЭЭР:

✅️2007-2009 онд Улаанбаатар шуудан ХХК-д менежер,
✅2009-2012 онд Гадаад харилцааны яаманд атташе,
✅2012 онд Байгаль орчин, ногооны хөгжлийн яаманд ахлах мэргэжилтэн,
✅2012-2014 онд Гадаад харилцаааны яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга,
✅2014-2015 онд Барилга, хот байгуулалтын яаманд ахлах мэргэжилтэн,
✅2015-2020 онд Иксиллион ХХК-д менежер,
✅️2015-2016 онд Айхотел ХХК-д гүйцэтгэх захирал,
✅️2016-2024 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
✅️2017-2020 онд Юнайтед Брокастинг Корпорэйшн ХХК-д гүйцэтгэх захирал,
✅️2018-2025 онд Сонгомол болон уламжлалт морин спортын холбоонд Ерөнхий нарийн бичгийн дарга,
✅️2022-2025 онд Монгол Тайландын бизнес форумд ерөнхий нарийн бичгийн дарга,
✅️2024-2025 онд Чингис хаан адвертурс ХХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ
1 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна