П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хуулийн заалт зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ

Moderator
Өчигдөр 17 цаг 27 минут

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр 4-т зааснаар Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулдаг. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөдөг байхаар хуульчилсан.

Өнөөдөр Ерөнхий сайдын мэдэгдэл дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө дөө. Тэгэхээр Б.Энхбаяр гишүүн ХЗДХ-н сайдаар томилогдож бүрэн эрх үүсээгүй тул Л.Мөнхбаатар сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй.

Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор АМНАТ холбоотой журам баталж бас Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийг ягштал мөрдөж, төрийн албан тушаалтны үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх ёстой.

Монгол Улсын Үндсэн хууль бол ардчилал, хууль ёсны баталгаа. Үүнийг ингэж гажуудуулмааргүй байна. Харамсалтай


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.122
    Өчигдөр

    Хууль зүйн сайд мэргэжлийн багөөд маш шударга хүн байх ёстой.

    Хариулах