“ШШГБ-аас шүгэл үлээж байна” гэх тус байгууллагын алба хаагчийн мэдээлэлд Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь нар С.Эрдэнийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Н.Батдуулгатай хорих ангид уулзалт хийсэн талаар Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэнтэй холбогдуулан албаны эх сурвалжаас тодруулга авлаа.
-Танай байгууллагын алба хаагчийн өгсөн мэдээлэлд дурдагдсан Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь нар Н.Батдуулгатай хорих ангид зөвшөөрөлгүй уулзалт хийсэн гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?
- Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Н.Батдуулгатай уулзаагүй. Харин “Бамаш” ХХК-ийн Ерөнхий захирал С.Батсуурь гэх иргэнийг холбогдох албан тушаалтны зөвшөөрөлгүй уулзуулсан байсан. Тус асуудлын дагуу албаны шалгалт явуулж, буруутай алба хаагч нарт хариуцлага тооцсон.
-“ШШГБ-аас шүгэл үлээж байна” гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн. Тухайн асуудалд танай байгууллагын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Дээрх хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцогдсон нэр бүхий алба хаагчид зориудаар алба хаагч гэх иргэнээр байгууллагын эсрэг бодит бус мэдээлэл түгээж болзошгүй байгаад нь харамсаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна