"The MongolZ" баг анх удаагаа "HLTV"-ийн дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Тэд 2025 оны турш топ арваас буугаагүй бөгөөд "IEM Melbourne", "IEM Dallas" тэмцээнүүдийн хагас шигшээ, "PGL Astana"-ийн 5-8 дугаар байрт орсны дараа топ тав руу оржээ.
Харин Остин Мэйжорын дараа дэлхийн топ гурван багийн нэгээр тодорч, энэ улирлын хоёрдугаарт хагаст цахим спортын ДАШТ-д түрүүлж, "IEM Cologne"-ийн плей-оффд шалгарч, "BLAST Bounty"-ийн хоёрдугаар улирал болон "FISSURE Playground 2" тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтаараа "Valve"-ийн чансааг тэргүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл одоо "HLTV"-ийн дэлхийн чансаанд "Vitality"-г гүйцэж, албан ёсоор хоёр чансаагаар дэлхийн топ баг боллоо. Францын баг энэ оны эхэнд долоон тмцээнд дараалан түрүүлж, 37 тоглолт дараалан ялаад байсан юм. Тэднийг гүйцнэ гэдэг бүтэшгүй мэт санагдаж байсан ч эцэст нь монгол хөвгүүд чадлаа. "Vitality" баг ч улирлын хоёрдугаар хагаст утгаараа унаж, олигтой амжилт үзүүлсэнгүй.
"The MongolZ" баг есдүгээр сарын 22-ноос 29-ний хооронд чансааны хоёр оноо авч чадсан бол "Vitality" чансааны 30 оноо алдаж, 910-аас 880 болжээ. Угтаа тэд 1000 оноотой бусдаасаа илт тасархай чансааны оноотой байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна