Нийслэлийн хэмжээнд энэ онд 167 мянган м.кв явган зам талбайг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 102 мянган м.кв талбайг шинэчилсэн бөгөөд ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан СХД-ийн 15 дугаар хороо, Хархорин зах орчимд ажиллалаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 13 байршилд 12 ААН явган зам шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 3 ААН ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Үлдсэн 10 байршилд явган зам шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд Их, Бага тойруугийн явган замын ажил удаашралтай байгааг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлж байв.

Хархорин зах орчмын явган хүний замын ажил 86 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр "Бадрах инженеринг" компани ажиллаж байна. Тус компани 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд тус хэсгийн явган хүний замыг ирэх сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна.

Энэ үеэр Бадрах инженеринг, Төрөлх мөрөн, Тасо ХХК-нд хариуцсан хэсгийн замаа чанартай шинэчилж, хугацаандаа ажлаа дуусгахыг анхаарууллаа.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна