БЗС-гийн захирал О.Сийлэгмаа: Өндөр албан тушаалтнуудыг зээлээ төл гэхээр АТГ-д өгч ажил хийлгэхгүй байна. Б.Энхбаяр гишүүн зээлийнхээ хүүг одоо болтол төлөөгүй

Moderator
14 цаг 13 минутын өмнө

Гадаад зээлийн эргэн төлөлт хангалтгүй байгаа бөгөөд энэ онд 13 тэрбум төгрөг байхаар төлөвлөснөөс дөнгөж 2.5 тэрбум төгрөг төвлөрснийг Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа мэдээллээ.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэхэд тус сангаас 32 мянган ам.долларын зээл авч сурч, гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн үндсэн зээлийг төлөөд орхисон байна. Гэтэл гэрээнд заасны дагуу  үүргээ биелүүлээгүй л бол үндсэн төлбөрийг  хүүтэй нь хамт төлөх учиртай  бөгөөд  эрхэм гишүүн өнөөдрийг хүртэл гэрээ зөрчсөн хэвээр байгаа ажээ. Энэ тухайд О.Сийлэгмаа “УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувьд хэн байх нь надад хамаагүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Хоёр жилийн хугацаанд суралцаж төгсөөд Хууль зүйн яаманд буцаад ажиллаагүй л бол зээлээ хүүтэй нь төлөх ёстой. Байгууллагын захиалгаар сурсан бол амжилттай суралцаж төгсөх ёстой. Сурч төгсөөгүйн улмаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардсан. Ингээд 2023 оны гуравдугаар сард зээлийнхээ үндсэн дүн болох 32 мянган ам.долларыг өгсөн байдаг. Нэр бүхий өндөр албан тушаалтнууд ч бай, иргэн ч бай гэрээний үүргээ биелүүлээгүй л бол зээлээ төлөх ёстой, зээлийн хүүгээ ч төлөх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар зээлийн хүү огтоос төлөгдөхгүй байна. Ийм шаардлагыг бид тавьж байгаа. Үүнийхээ төлөө нэлээн асуудалд өртөж байна. Өндөр албан тушаалтнуудыг “Зээлээ төл” гэхээр АТГ-т өгөөд ажил хийлгэхгүй байна. АТГ шалгаад юм олдохгүй болохоор Боловсролын яамны Ёс зүйн хороонд өгчихдөг. “Чамайг шалгуулна” гэх дарамт хүртэл ирдэг” гэдгийг хэллээ.Тиймээс цаашид гадаад зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх ажилд хуулийн баг ажиллуулах шаардлагатай байгааг хэлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Сүүлд нэмэгдсэн мэдээ
3 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

6 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

6 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

6 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

6 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

7 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

8 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна