Аравдугаар богд гэгээн Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутагт зочилж, хүндэтгэл үзүүлжээ

Moderator
2025/09/25

Өнөөдөр Өндөр Гэгээн Занабазар Анхдугаар Богд Жавзандамба хутагтын билгийн тооллоорхи мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бурханы шашны тэргүүн, Өндөр гэгээний 10 дугаар дүрийн хувилгаан Жавзандамба хутагт түүний төрсөн ариун дагшин нутаг болох хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, мөн Анхдугаар Богд хэмээн өргөмжлөн ширээнд залсан түүхэн Ширээт цагаан нуурт зочилж, хүндэтгэл үзүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна