Жил бүрийн есдүгээр сард Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоногийг тэмдэглэдэг.
Энэ жил есдүгээр сарын 22-28-нд сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх гэж үгүй” уриатай тэмдэглэж байна.
Энэ өдрүүдэд сонсголгүй иргэдийн эрхийг дэмжих, дохионы хэлийг хамгаалах, төр, засгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой олон арга хэмжээ зохион байгуулж байна.
Мөн тэмдэглэлт өдрүүдийн үеэр улс орнуудын Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон, орон нутгийн захиргааны байр, олон нийтийн барилга байгууламж, дурсгалт газруудыг цэнхэр гэрлээр гэрэлтүүлдэг уламжлалтай ажээ.

Төрийн ордныг өчигдөр цэнхэр өнгөөр гэрэлтүүлж, Монгол Улсын Засгийн газар дэлхийн сонсголгүй иргэдийн хамтын нийгэмлэгтэй нэгдэж, дохионы хэл бол жинхэнэ хэл, төрийн хамгаалал дор орших ёстой гэсэн олон улсын үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр манай улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөгчид болон иргэд, олон нийт оролцсон арга хэмжээ боллоо. Тэд “Үндэсний дохионы хэлийг хүлээн зөвшөөрөх нь” хэмээх зурагт хуудас барьж, эрхээ хамгаалах асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Цэнхэр гэрэл бол зөвхөн өнгө бус-хүний эрх, тэгш оролцоог илэрхийлэгч юм хэмээн үзэж, сонсголгүй иргэдийн эрх, дохионы хэлний талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, хэвлэл мэдээллээр сурталчлах, Үндэсний болон орон нутгийн хэмжээнд сонсголгүй иргэдийн байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж буй ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна