Б.Гүнбилэг: Г.Занданшатарт өөртөө итгэх итгэлийг төрүүлээд байгаа хавь ойрынх нь хэдэн юм одоо болиочээ

Moderator
2025/09/22

“...Г.Занданшатар гэж нөхөр 10 мандаттай тойргоос гарч чадаагүй байж яаж өөрийгөө намын дарга болно, цаашаа Ерөнхийлөгч болж чадна гээд зүтгээд байдаг юм бэ. Өөрөө өөртөө итгэх итгэлийг төрүүлээд байгаа хавь ойрынх нь хэдэн юм одоо болиочээ. Хүн ёс зүйтэй байх ёстой. Намдаа амжилт гаргасан бол намын дарга болно гээд явж болно. Ийм нэр хүндтэй хүн яаж намын дарга болчихоод Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж бодож чадаж байна аа” хэмээн хуульч Б.Гүнбилэг өөрийн сошиал сувгаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр мөн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөний улмаас нийгэмд “хар мэдээ” ихээр цацагдаж, МАН-ын даргад өрсөлдөж буй төрийн өндөр албан тушаалтнуудыг гэмт хэрэгтэн мэтээр гүтгэх нь хэрээс хэтэрлээ хэмээсэн юм. Энэ талаар “МАН-ын даргад хоёр хүн нэр дэвших болоод бие биенийгээ муу муухайгаар нь дуудах боллоо. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь УИХ-ын дарга. Яаж ч бодсон ийм том албан тушаалтай хүнийг монголчууд гэмт хэрэгтэн мэтээр харж, түүндээ дасаж болохгүй. Хүн итгэмээргүй айхтар гэмт хэргүүдийн тухай яригдаж байна. Тэгсэн хэрнээ шүүх шийддэггүй. Маш олон удаагийн сонгуулийн өмнө хэн нэгнийг сошиалиар “гөвж” тэрний дараа шүүх цагдаа нь тийм хэрэг огт болоогүй юм шиг өнгөрдөг. Үүний дараа “Манай дарга нар бүгдээрээ хулгайч, гэмт хэрэгтэн” гэсэн ойлголт нийгмийн оюун санаанд үлддэг. Тиймээс бие биенийгээ “гөвөөд” байгаа улстөрийн намын нөхдүүд тодоод асуудлаа дотооддоо шийдээ. Одоо ингэж нийгмийг талцуулж байхаар шинэ гэгээрлийг нийгэмд цацаж улс орноо хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг шийдэл дээр л ажилламаар байна” гэлээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.