НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар 1-р эгнээний буюу зам дагуух авто зогсоолын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашдын төлөвлөгөөний талаар Ерөнхий Архитектур Ч.Төгсдэлгэр танилцууллаа. НЗД-ын захирамжаар нийслэл Улаанбаатар хотод 40 байршилд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэлээ.
НИТХ-ын дарга А.Баяр их багтаамжийн зогсуулуудыг төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлүүд нь хийгээд явах нь зөв. Харин 1-р эгнээ буюу зам дагуух зогсоолуудыг орхигдуулж болохгүй. 1-р эгнээний зогсоолуудыг нэмж барих боломжит байршлуудыг гаргаж танилцуулахыг Ерөнхий архитектурт үүрэг болголоо. Мөн иргэд гэрийнхээ зогсоолыг өдрийн цагаар, албан байгууллагууд оффиссынхоо зогсоолыг шөнө түрээслэдэг болгох боломжийг судалж, ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна