Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр нэр бүхий гишүүд тухайлбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандаж "Та нар намайг хоригдоход юу ч дуугараагүй байх аа. Тэгэхэд би УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй, сонгуулийн уулзалттай явсан. Чи намайг анх М.Энхболд даргатай танилцуулсан. Дараа нь чи урвасан. Ийм байж хэнээс, юунаас дэмжлэг хүсээд байгаа юм бэ" гэж хэлсэн тухай цахим орчинд мэдээлэл гарсаар байгаа юм.
Харин энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар "Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал дээр гишүүдийн хэлээгүйг хэлсэн болгож, мушгин гуйвуулж, утга санааг тэс ондоо болгон өөрчилсөн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж байна. Ийм зүйлс яригдаагүй болохыг албан ёсоор мэдэгдье. Эдгээр цахим хаягнуудаас өмнө ямар мэдээллүүд түгээж спонсордож байсныг нь харахад хэн хийгээд байгаа нь харагдах байх. Нам доторх өрсөлдөөнд нийгмийг татан оролцуулах оролдлого, нэгнийгээ харлуулах санаархал нь эзэндээ амжилт авчрах бус харин сөрөг нөлөөг л авчирна гэдгийг ухаараасай билээ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна