Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гараад байгаа “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг илрүүлсний төлөө мөрдөгч Ч.Батзааныг хэрэгт холбогдуулан шалгасан” гэх хэргийн талаар Дорноговь аймгийн прокурорын газраас тодрууллаа.
Тус газраас "Дорноговь аймгийн Замын-үүд сумын цагдаагийн хэлтэст бага насны хүүхэд хүчиндсэн гэсэн гомдол ирүүлснийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байсан Ч.Батзаан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Тухайн хэрэгт холбогдсон Н.С нь “… хэрэг мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байх хугацаандаа надаас хахууль авсан" гэж Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасныг шалгахад Ч.Батзаан нь Н.С-ээр хүнс, бараа материал худалдан авахуулсан, машин угаалгасны төлбөрөө төлүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд тогтоогдож шүүхээс Ч.Батзааныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
Мөн Ч.Батзаан нь мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа иргэн Х.Ү-г хэрэг хүлээлгэх гэж зодож, эрүүдэн шүүсэн нь тогтоогдож хэргийг шүүхэд шилжүүлсэн шүүхээс хэргийг одоогоор хянан хэлэлцээгүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна