Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн МУГТ Т.Тулга эх орондоо ирлээ

Moderator
2025/09/18

Хорватын нийслэл Загреб хотноо болж буй Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт Т.Тулга мөнгөн медалийн болзол ханган, өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн болон Азийн мөнгөн медальт Японы бөх Аояги Ёшиносүкэтэй хүч үзэж 5:1- ээр ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн юм.

Дэлхийд финалдана, медаль хүртэнэ гэдэг тамирчин бүрт тохиохгүй том амжилт билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна