Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллахаар болжээ.
Тэрбээр бизнесийг спорттой хослуулан хөгжүүлэх зорилт дэвшүүлж, “Сэлбэ 20 минутын хот"-ын сургуульд спортын менежментийн шинэ жишиг тогтоохын зэрэгцээ орчин үеийн сагсан бөмбөгийн талбай, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт, соёлын орчныг бүрдүүлэн ажиллахыг зорьж байгаа аж.
Сэлбэ 20 минутын хотод дэлхийд алдартай “Мэдисон Сквер Гарден”-тай дүйцэхүйц спортын орчин үеийн аренаг төр хувийн хэвшлийн түншлэлээр барина. Уг төслийн спорт–бизнесийн түншлэлийг С.Тулга хариуцан ажиллах юм.
Ташрамд, С.Тулга нь Орос, Солонгос, Хятад, Казахстан, Узбекистан, АНУ зэрэг олон оронд тэмцээнд оролцож байсан туршлагатай. Түүнд Хятад, Узбекистан зэрэг орноос өндөр цалин, боломж санал болгож байсан ч Монголынхоо ирээдүйд хувь нэмрээ оруулахыг сонгож, эх орондоо үлдсэн нэгэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна