2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 настай Ш болон 32 настай З гэх хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарч байв.
Мөн энэ 10-хан хоногийн дотроо насанд хүрээгүй М-тэй бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдоод байгаа юм.
Улмаар 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, улмаар цогцсыг нь чемоданд хийж дэргэд нь зургаа авахуулсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг прокуророос дарамтад өртсөн хэмээн хохирогчоор тогтоосон асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж, улмаар улсын яллагч прокурорын зургийг нийтэд ил болгосон юм.
Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд,
"Прокурорын байгууллага, прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тус байгууллагын ажил хэргийн нэр хүнд, тодорхой прокурорын нэр төрд халдах, аюулгүй байдалд заналхийлэх, шийдвэр гаргуулахаар дарамт үзүүлэх, хөндлөнгөөс нөлөөлөх, олон нийтийг зориудаар төөрөгдүүлэх, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх зорилготой хууль бус дуудлага, бичлэг хийх, худал мэдээ, мэдээлэл тараах зэрэг үйл ажиллагаа хийгдэж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Прокурорын чиг үүргийг удирдамж”-ийн 4 дэх хэсэгт “Прокурор мэргэжлийн чиг үүргээ аливаа айдас, дарамт шахалт, хөндлөнгийн нөлөөлөлөөс ангид хэрэгжүүлж, шударга бие даан гүйцэтгэх эрхээ хамгаална” гэж заасан байдаг.
“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасан.
“Прокурорын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд:
Прокурор хуулиар заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн нөлөөллөөс ангид, хараат бусаар, хуульд захирагдан, хүний эрх, эрх чөлөөг хэм хэмжээнд нийцүүлэн аливаа улс орны прокурорын үйл ажиллагаанд үндсэн зарчим байсаар ирсэн бөгөөд бид энэхүү зарчмыг чанд сахин ажилладаг.
Прокурорын хараат бус байдлыг хангах нь хууль дээдлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх баталгаа болох тул уг баталгааг алдагдуулах аливаа үйлдлийг хууль тогтоомжийн хориглолт, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцуулахыг анхааруулж байна" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна