“Gem mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн гэх этгээдийн шүүх хурал маргааш болно

Moderator
2025/09/16

“Gem mall” худалдааны төвд иргэн Э эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг гарсан. Тэгвэл тус хэргийн шүүх хурал маргааш буюу 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр өглөө 09:00 цагт товлогджээ.

Тодруулбал, Баянгол дүүрэгт байрлах "Gem mall" худалдааны төвд өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарсан. Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж долоодугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Улмаар тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж долоодугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл амь хохирогчийн ээж өөрийн цахим хуудсандаа "Авраарай, туслаарай гээд амь тэмцэж байхад ойрхон байсан хүмүүс тусалж, аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг. Энэ зураг дээр харагдаж байгаа энэ олон хүмүүс тал, талаас гартаа барьж байсан зүйлээ шидэж, охинд минь тусалсан бол АЛУУРЧИН НАВГАНЫ ЭНХБАТЫН хөдөлгөөн саарч охин үр минь амь мултран үлдэх байсан байхдаа" гэсэн байлаа.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.67
    2025/09/16

    би эмэгтэй хүн, гэхдээ хажууд нь байсан бол заавал л очиж ямар нэгэн арга хэмжээ авах байсан, зөвхөн эхнэрээ бай болгосон хүн өөр хүмүүсийг яах ч үгүй байсан, арчаагүй хулчгар эрчүүд!!!! 3 хүн очоод л зохицуулахад болох байсан!!!! бяцхан 3 зүрх ямар их зовлонг амсаж байгаа бол

    Хариулах
  • 197.211.63.90
    2025/09/16

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

    Хариулах
Сүүлд нэмэгдсэн мэдээ
9 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

11 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

11 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

11 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

11 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

12 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

13 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна